Sunday, September 18, 2011

life sucks, but i'm gonna rock!!!

аяны тэмдэглэл рүүгээ шагайлаа. 3, 4 жилийн өмнөх жинхэнэ Би-гээ харлаа.

яагаад би иймхэн асуудлаас болж шаналах ёстой гэж, яагаад хүмүүс намайг зовоох ёстой гэж. яагаад би бүх хариуцлагыг үүрч бүх асуудлыг шийдэх ёстой гэж. хүмүүс тэнэг бол тэнэг хэвээрээ л байг. би гажиг бол гажигаараа л дуусъя.
намайг ямар хүн байсныг эргээд нэг санаг. би чадахгүй бол чадахыг хичээе. намайг зовоож байгаагаа ойлгох хүртэл нь би юм ярихгүй байхыг хүсч байна.

хайр, хүндэтгэлийн хариуд ийм зүйлтэй тулгарна гэж бодож явсангүй.

өнөөдрийг хүртэл миний хийсэн буруу зүйл бол би амьдралд хэт ихээр орооцолджээ. энэ бүхэнд орооцолдуулж хувийн ертөнцийг минь үгүй хийсэндээ тэд намайг ийм байдалд хүргэсэн. би ядарч байна. бас залхаж байна. гэхдээ би даваад л гарна. яаж ийгээд л хуучин хэвэндээ орно. би чадна.

арай дэндүү хүлцэнгүй болгосноо хараад дээрэлхэж болно л гэж бодоод байх шиг байна.
би шийдчихсэн. би чадна.

Thursday, September 8, 2011

гутрангизм

блог бичилгүй удахаар бүр хачин болчихымаа.
бичих юм их ч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй, яг л удаан уулзаагүй найзууд шиг байна. уржигдар гэртээ интернет тавиулах захиалга өгсөн, нэг дэхээс нэттэй болох учиртай ч гэртээ компютер аваагүй... гэх зэргээр би неттэй болохгүйн байнал дөө. найзаасаа зээлээр ком авдаг ч юмуу гэж бодохоор эхнэр нь "юуун хүүхэнд ямар нөхцөлөөр албан бус зээл өгөөд байна динг донг" гэвэл бас дэмий юмаа да. хэсэгтээ тэвчиж л байхаас.

өчигдөр найзуудаа А-Я хүртэл нь зүүдэлэхийн. намайг санаад тэгэв үү, би санаад тэр үү мэдкү. ээж эхнэр байхын хажуугаар найз баймаар л байхын. алслагдмал газар энүүгээрээ л дэмий юм. гэхдээ яахав, надад уйдах зав байхгүй болохоор гайгүй байноо. охин маань мөлхөх гээл үзээд байна. яг л цэргийн сургуулилт хийж байгаа байлдагч шиг гараа нугалж байгаад бөгсөө тэрүүхэнд нь өргөсөн мөртлөө хөлний тусламжгүйгээр мөлхөж байна шд. миний хүүхэд гэсэндээ аргагүй л ондоо юмаа гэсэн үү :p ээж нь ч эр хүн байсан бол байлдагч болоод одон авцан гар л да.
гэж онгирох ч яахав, бодит байдал дээр би гэдэг хүн бүр хүнээ байгаад байноо. нөгөө цоглог, онгироо, галзуу, дайчин хүн чинь ноомой даруу.... нэг үгээр унжийсан амьтан л болсон бн.
яг ийм байгаа дээрээ дахиад хүүхэд төрүүлчвэл ч сэхэж сэргэхгүй гэрийн авгай болох шинжтэй. ядаж байхад манай хүн ойрдоо байнга л "би могой зүүдлээд байгаа шүү" гэнэ. тэр үг надад л их хүнд тусч байна. жирэмсэн байхдаа ч нойр муутай байсан болохоор барагцаагаар 1,5 жил нойр муутай явж байгаа гэхэд хол зөркү байхоо.
саяхан бүтэн биеийн массажинд ортол миний биеийн дугарч болох бүх ясыг дуугаргаад байх шиг байсан. шохойжилт, ясны суулттай болсноо олж мэдлээ.

зиа тэгээд амьдрал гэдэг ч эрээнтэй бараантай юмоо. бүх юм үлгэрийн юм шиг сайхан байгаа юм шиг мөртлөө бас өөртөө эргэлзэх, сэтгэл дундуур байх үе зөндөө л байхын. би гэрийн эзэгтэй болсноос хойш өөрийгөө олж харахаа байсан. миний мөрөөдөл, миний төлөвлөгөө, карьер, ур чадвар, дотоод ертөнц, үзэл бодол, сонирхдог дуу хөгжим, стиль гээд л ядаж урьд нь өөрийнхөө давуу тал гэж үздэг байсан хариуцлагатай байдал маань ч холын холд зэрэглээтэн алга болжээ гэж. гэр бүлд нэгдэх гэдэг хувь хүнийхээ бие даасан байдлын 50%-ыг алдаж байгаа хэрэг гэж бодтол минийх 100% алга.

ядаж байхад юмыг аягүй их мартахын. гэрээс ороод 3 юм аваад гарч ирэх байсан бол 2ыг л авах жишээтэй. барьсан тавьснаа ч мэдэхгүй. миний биеийн байдал эрүүл эсэхэд эргэлзэж байгаа хүн ч гарч ирээд байна :( байнга нойр дутуу байх нь ийм байдалд хүргээд бдымуу мэдэх юм алга.

өөрийн гэсэн ертөнцөө алдсан гээд дотроо бухимдах үе бий ч гэсэн амьдрал надад тэрнээс илүү ихийг өгсөн болохоор гомдоллоод байдаггүй юм. гэхдээ надад хэнд ч хэлэхгүй юмаа гэхэд ядаж өөртөө хэлэх эрх бий гэж бодоод л энд бичжийн.

орон нутагт миний мэргэжлээр ахиж дэвших боломж бага, яг л энэ ажлыг хийж эхэлж байсан үе 2004 онд эргээд очсон юм шиг байдаг болохоор хичнээн би өөрөө дуртай байгаа ч гэрийн гишүүд миний ажлын орчин, нөхцөл, орлогод сэтгэл дундуур.. тэгээд өөр ажил хийхийг, мэргэжлээ өөрчилөхийг ил далд хэлбэрээр шаардна. харин би мэргэжилдээ, сонирхолдоо үнэнч л байх шиг байна. тэгээд нэг иймэрхүү айдл байдалд орчоод бн гэж дүгнээд байгаа шд.




Life is wonderful гээд 46 оны (Frank Capra)кино байдаг даа. нэг залуу дэлхийг тойрон аялах мөрөөдөлтэй, гэвч яг явах гээд төлөвлөчихсөн үед дүү нь цэрэгт яваад, аав нь нас барчихдаг болохоор гэр бүлийн бизнесээ авч үлдэхээс өөр аргагүй болдог. тэгээд дүүгээ ирэх үед нь ажлаа даалгаж үлдээгээд явахаар бодсон байдаг ч дүү нь том хотод амьдарч ажиллахаар болоод төлөвлөгөө нь бүтдэггүй. дахиад нэг боломж гартал бизнест нь дайсагнасан өрсөлдөгч явуулга хийж ажлыг нь нураадаг. тэр амьдралаас залхаж амиа хорлох гэтэл ангель гарч ирээд түүнийг байхгүй байсан бол тэр жижиг хотын амьдрал ямар өөр байх байсныг, тэр л байгаагүй бол маш олон хүний амьдрал уруу байх байсныг мэдрүүлдэг хөөрхөн кино.

миний амьдрал тэрэн шиг биш ч гэсэн тэр дүртэй би байнга л өөрийгөө харьцуулдаг. заримдаа яг адилхан ч юм шиг санагдахаар тийм үе тохиолдохымоо....... ядаж байхад ажлын ямар ч идэвхигүй болчихсон ачаалал даах ямар ч чадваргүй үед өөрийнхөө миа байгааг мэдэрхээр илүү ч тэгж санагдах шиг. мэдкүүм да.


ямар ч л гэсэн амьдрал надаас авсанаасаа илүүг өгсөн гэж бодож л өөрийгөө тайвшруулъя.

Sunday, July 3, 2011

бичээгүй бичлэгүүд

Манайх нүүж бид 3 тусдаа гарсан :D
гэхдээ тусдаа гарчихаар ээж аавынхаа өврөөс гараад миа байноо. наанадаж л хоол хийх зуур хүүхэд маань харах хүнгүйдчээд 2уулаа гал тогооны өрөөнд тэргэн дээрээ, том өрөөндөө орон дээрээ амьдраад л байжийна. үр минь улам улам бондойгоод л, шинэ юмнууд сураад ээжийнх нь нар гарч байнаа. бид 2 хоёулхнаа гэртээ өдөржин байхаар ёстой л ганцаардна гэдэг шиг 2доод л байжийхын.

одоогийн байдлаар аавындаа ирчээд интернэттэй танилцаад сууж байна.

ингээд бичих гэхээр юм орж иркүмаа. унтахаас гсн. дээр лаг сайхан бичжийтал манай сүпер компуктор дон дон гээл унтарцан. энэ вирустчихсан. хэсэг байжаагаал унтарчдын. амжиж юм үзэж авах гэж ямар ч кайфгүйгээр интернет ухдаг болохоор дуртай хуудсууд дээрээ сэтгэгдэл ч бичиж чаддаггүйийн.

за за дараа л бичээгүй бичлэгүүдээ бичихээс.

Saturday, May 14, 2011

Хайр

Эмэгтэй хүн "ээж" болж байж л жинхэнэ эмэгтэй хүн болдын байна гэчүүл яахуу. сүүний цагаан өнгийг хайртай зүйрлэдэгийг нь одоо л биеээрээ мэдрээд суужийна да.

Рэйа нь ээж болсноосоо хойш шинэ Рэйатай нүүр тулаад, өөрийгөө, маамуугаа, эргэн тойрныхноо, бас амьдралыг илүү их хайрладаг болсоон. намайг хараад баярлаад дэрвэдэг үртэй болсон хүн чинь бусдыг хайрлаад, хүндлээд, ойлгоод байдаг болчдын байна. бас өөрийгөө их л том зүйл бүтээчлээ дэ гээд өөрөөрөө бахархаад байгаашд. бүхэл бүтэн хүнийг гэдсэндээ цэцэг шиг ургуулаад гаргаад ирнэ гэдэг чинь яалтачгүй л мундаг ажил байгаа биз дэ. бэйби сентер дээрээс 7 хоног болгон өөрчлөлтүүдээ уншаад одоо тархи нь хөгжиж байгаа, энэ 7 хоногт нүдээ нээдэг болно, удахгүй тарга хурааж эхэлнэ гээд л.

төрөөд удаагүй байхдаа хурдан 1 сартай болоосой гээд л хоног тоолж хүлээдэг байсан чинь бид 2 нэг л мэдэхэд 4 сартай болцон, агаа эгээ нараасаа хүүхдийн баярын бэлэг аваад суужийдаг том маамуу болсон байна шд. бид 2 бэлгэнд ирсэн хувцаснуудаа багадахаас нь өмнө өмсөж амжих гээд өдөр болгон шахуу платье өмсөөд л шүлстэйгээ хутгалдаад суужийдаг болсон. аминдаа л ганган байгаа нь тэр.

харин өнөөдөр бол бид 2 тусгай гангараатай. Ээжийнх нь 2 найз зулзагад бэлэг явуулсан байна. өмсөөд үзсэн чинь бараг л таарчийнаа. тэгэнгүүт урамшаад ээжийнхээ өчигдөр авч өгсөн цэцэгтэй малгайгаа өмсөөд, палажтайгаа гэр дотуураа алхаж өглөө шд хэхэх. хүн болгон харж өхөөрдөөл, ганганыг нь гайхаад байна лэ. зулзаганыхаа өмнөөс 2 найздаа баярлалаа ингэж хэлий :* love you guys. бид 2 нь энэ платиа хүүхдийн баяраар, бас наадмаар өмсөж гангарнаа. наадам гэхэд бараг л чихэлдэх ч юм болуу. нээрээ бид 2 толгойгоо даадаг болчихсон чинь гоё байнаа. өчигдөр өдөржин ээжтэйгээ гадуур сэрүүн тэнэсэн шд. бөндийчөөд л толгойгоо өргөөд юм хараад яваад байсан аймар инээдтэй.

хүүхэд 3 сар гараад л толгойгоо дэнжигнүүлээд даагаад эхэлдийн байна. нэг сурсан юмаа хийж үзэх гээд уйгагүй оролдоод тэрэндээ ядраад л, хүүхэд гэж хөөрхөн юмаа.
бид 2 өдөржин гэртээ, гэртээ ч бишиймаа, өдрийн хагаст нь гадаа суужийдийн. ээж нь ойр хавийн ээжүүдтэй буу халсан шиг. гэртээ орохоороо өвөөдөө эрхлээд өвөөгөө ядраагаад өнждийн.

нэг удаа охиндоо тараг өгч үзсэн. миний зулзага ойлгож уухгүй байна лэ. хэлээ бултайлгаж амнаасаа түлхэж гаргачаад ярвайгаад байсан. харин сүүлийг бол сайн хөхдийн. ээж нь залхуу юмуу эсүүл мартамхай нь дийлчээд сүүл хөхүүлкү л байгаа болохоос.

өнөөдөр бол өглөө босч аавыгаа ажилд нь явуулчихаад дэрвэж дэрвэж байгаад ядраад жижиг нь унтаад, том нь амрангаа компютер тэврээд суужийна.

энд бороо ороод сэрүүхэндүү байгаа болохоор өглөө гадаа гараагүй, одоо нар гарвал гарна гээд л анаад байна.

наранд суусаар байгаад ээжийн нүүр, хүзүү, гар бол байхгүй байхгүй. том жижиг 2 сайран хацар л болжийх шиг байна. нүүрээ хамгаалаад байхад л борлоод байхын. царай алдалтын 1р зэрэг болжийноо. энэ ч одоо өнгөрсөн амьдрал бх до. өвөл л цайруул юуйн. ойрын сонин нэг иймэрхүү л байна.

Saturday, March 19, 2011

Цийн цирийн :)

За сайнуу блог минь, сайнуу найзуудаа.

Рэйа нь төрцөн шүү дэ. би чинь маамуу гэдсэндээ бойжуулаад блог млогоо мартаад, үсрээл мсжр фэйсбүүктэй найзлаад байлаа. жирмээ болчихоор юун ажил, юун интернет, юун юун.. болчдийн байна. ажилдаа явна гэхээр залхуу хүрээд, өглөө байнга хоцроостой, бас өлсөөстэй. азаар хордлого гэж сүйдтэй зовоогүй болохоор би хөдөө гадаа яваад янз бүрийн юм идээд л байсан. тэгээд л 10 сар болсны эцэст аавыгаа дуурайсан өөлхөөн маамуутай боллоо до хэхэхэ. надаас дуурайсан юм бараг алгоо.

тэгээд эмэгтэй хүний хамаг зовлон жаргалыг өөрийн биеээр амссан хүний хувьд хэлэхэд ээж болно, төрнө гэдэг чинь ёстой амар биш ажил байдын бн. жирэмсний сүүлийн саруудад бие хүндрээд, хурдан шилэрч бие хөнгөрдөг үе нь эхлээсэй гээд л хүсдэг байлаа. яагаад гэхээр суучихвал босох гэж юмнаас татаж чангааж байж босно, биеэ даахгүй. тэгээд хөл гар нуруу аймар их өвддөг, ялангуяа хөл... тэгээд өглөө босоход гараа ч атгаж чадахааргүй хөшчихсөн байдаг бсан. гар мойног ч юм шиг. сүүлд бодоход тэр нь хаван маван байсым шиг байлээ. манай хүний хөл бас байнга өвддөг болохоор 2 биендээ бариа хийж байж унтдаг болсон. одоо ч хэрийн бариа засалчаас дутахааргүй болсон байшд эн тэр гэж өөрийгөө хөөргөөл хэхэ.
яг төрөхийн өмнөх хэд хоногт амьсгаадаад нэг л биш байсан гэсэн. би өөрөө дасцан болохоор тэгээд байснаа мэдээгүй. тэгээл нэг өдөр чухамчиг би явий л да гэж гуйсаар байгаад нөхрөө дагаад гадуур тэнэцэн чинь оройдоо ус нь гараад өвдөөгүй байж эмнэлэг рүү очсон чинь эмч нар нь нэгэнт ус гарсан бол ингэх хэрэгтэй гээд өвдүүлдэг тариа тарьчвоо. тэгээд л байгалийн хуулиас түрүүлээд эгч тариагаар өвдөөд эхэлж байгаам чинь. бараг хоног өвдсөн хүн өөрөө ч юм аваад идэх чадалгүй, дээр нь өрөөндөө ганцаарааг хэлэх үү хүн орж ирэхийг хүсэн хүлээсэн амьтан өвдөөл байдаг. эмч нар 4 цагийн зайтай үздэг гэнэ. тэгээд тэр 4 цаг нь бараг л үүрд үргэлжлээд ч байгаам шиг. аймар юм бн лэ. тэгэж тэгэж 16 цаг гав ганцаараа өвдсөний эцэст нэг жижкээн царай муутыг өлгийдөөд авжаагаам чинь :*

тэр үеийн өвдөлтийг одоо бодсон чинь шууд өөрийгөө өрөвджийшд. бас нэг талаар бахархмаар ч юм шиг... би өөрийгөө байгалийн жамаар төрж чадна гэж боджоогоогүйшд. кесерво л хийлгэх бх гэж боджийсийн. учир нь би чинь зүрх муутай... гэхдээ нэг талдаа орчин үеийн биш улсын эмнэлэгт өндөр биш хяналт дор төрнө гэдэг чинь амар юм байшд.

би: "эмчээ манай хүүхэд зүгээр бн уу?"
эмч: "өө хүйгээ хүзүүгээрээ 2 ороочиж.."
би: "одоо тэгээд яанаа, яахуу, кесерво????"
эмч: "юун сүртэйийн, тэр байтугай хүүхэд төржил байдын, ер нь танайхан их сүртэй хүмүүс бн шүү, танайхан тэр хаалгыг нураахжийн, хэл тэр гэрийнхэндээ... "юун сүртэйн гэж."..."

(бүтэн хоног эмнэлэгийн үүдэн дээр хамаг хамаатан саднаараа цугларчаад миний төрөхийг хүлээгээд сахиад байдаг, би нь төрж өгдөггүй...)

тэгсээр бгаад арай гэж тэгсөн чинь юун өвчин, хамаг өвчин нь байхгүй болчдын бн лээшд. тэгээл шууд бүх анхаарал маамуу дээр!!
хүү юу, охин уу? хэдэн кл бол? ямар маамаа бгаа бол? (миний маамууг цааш нь харуулаад хэвтүүлцэн бсын) гэжийтал еэээ "үл минь, үндэс минь" гэж шууд л амандаа хэлмээр болтол нэг жоохоон амьтныг надад авчраад өгсөн.

төрсны дараа асуудал дууссан гэсэн чинь харин ч эхэлдийн байлээ. эмнэлэгт байх хугацаандаа би ганц л шөнө 2 л цаг нам унтсан гэхээс өөрөөр огт унтаагүй, сөхөрч унахаа шахсан. аав нь төлбөртэй өрөөнд бид 2той оржийж л нэг юм 2 цаг унтаж билээээээээ гэж.

одоо ч нэг үеээ бодоход туршлагатай ээж болоод байноо. 2 найзыгаа араасаа далласан шиг л суужийна. та 2 минь хурдан над шиг ингээд бичээд сууж байгаарай да :)

би одоо аль болох маамуугийнхаа ая эвийг олох гээд л, өөрийгөө ч хайхрах завгүй (гуа сайхны хувьд дэлбэрцэн) байгаа. миний өмсжийсөн жинсүүд бүгд гуянаас дээш явахаа байсан шд :(

за за одоохондоо нэг иймэрхүү бн :)

Friday, January 14, 2011

Төрсөн өдрийн мэнд




Хайрт найз Уянгадаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд үнсийяаа.

Хайр дурлал, амжилт бүтээлээр дүүрэн, тавьсан зорилгууд нь биелээд л, дахин давж биелээд л байхыг хүсьеээ.
Хайртай шүү чамдаа.

Sunday, December 5, 2010

амралтын өдрүүд

ингээд хоолны цагийн дараа нойр хүрээд унадымаа. нүднээс нулимс гараад, эвшээгээд суужийна.

хагас бүтэн сайныг жинхэнэ амралтын өдөр гэдэг утгаар өнгөрүүллээ. уламжлалт байдлаар бол өглөө босоод цай бэлдэнэ, хэсэг гэр цэвэрлээд өдрийн цай бэлдэнэ, дараа нь хэсэг амраад оройн хоол хийнэ, тэгчээд хувцас угаах, наануу цаануу өөр юм хийх гэх маягаар амардын.
тэгсэн манай залуугийн нүдэн дээр өвдөг гараад хэд хоног бид 2 хямарлаа шд. хямрах ч юу байхав, манай хүн толгой нь өвдөж хэвтээд, би хажуугаар нь сувилж байгаа нэртэй хэвтэхдээ хэвтэж, унтахдаа унтаад л. юууууу ч хийгээгүй амарсан.

2 хоног би сайн дурын эмчээ хийгээд, сүүлдээ ч боолт хийх, эм уулгах тал дээр мэргэшээд, манай хүн болохоор толгой нь өвдөж нүднээс гараад, өвдөж ядаж байхад нь би будлиан үүсгэж маяглаад ... гээд ер нь дуулиантай 2 хүн л суухымдаа.
миний үүсгэсэн будлиан үнэн инээдтэй, бараг онигоотой ч гэмээр. хардмар аядсан чинь эгчийнхээ дугаарыг танихгүй, эгчтэйгээ хардсан болж таардаг гэвэл яаж байна. үүнээс хойш, түүнээс цааш иймэрхүү мангар асуудлыг сөхөхгүй байя гэж шийдэх хүртлээ ичлээ шд.

тэр яахав гол асуудалдаа оръё. 5 хоног толгойг нь өвтгөж зовоосны эцэст өчигдөр нөгөөх нь хагарч баярлуулав. шөнө унтаж байхад нүд рүү нь бохир орчих вий гэж би хагас манаастай унтаад байгаамаа, үнэн панаалтай.
нээрээ сонирхуулахад иймэрхүү битүү буглаа үүсэхэд монголоор Матрын ам, "Калонхое" гэдэг цэцэг үнэхээр сайн юм байна. тэр буглаа байгаа хэсэг дээр энэ цэцгийн навчийг хайчлаад, ар талынх нь хальсыг аваад наах юмуу дараад боочихдог юм байна. тэгэнгүүт хамаг үрэвслийг нь татаад гадагшлуулчихдаг, хүмүүсийн ярьж заншсанаар "Мэсгүй эмч" гэдэг тодотголтой цэцэг юм байшүү. бид 2ын хувьд бол өдөрт 3 удаа тавьж наахад л хамаг бохирыг нь татаад гаргачиж байна лэ. шүтэн биширсэн дөө.
Калонхое





үр нь навчны хажуугаар гараад ирсэн үед амаа ангайж байгаа матар шиг харагддаг болохоор тэгж нэрлэсэн гэсэн. намайг бариулахаар очсон мундаг бариач эгч бид 2рт өгсөн юм. одоо чадвал үндэслүүлээд ургуулах гэж үзнэ дэ. тэр эгчид өөр цэцэг аваачиж өгнө гээд бодчихсон байгаа. өөр ямар цэцэг байвал зүгээр юм бүү мэд.

бас орой унтахдаа Будлиу эрийн бүтэлгүй явдлууд гэдэг инээдтэй кино үзлээ. хөнгөн хэлбэрийн мөртлөө үзээд уйдахааргүй, сонирхолтой кино бн лэ.






аа нээрээ хамгийн гоц гойд, ойрын үед хийх нь байтугай бараг мартагдаад байсан юм хийсэн тухай сониноо бичихээ мартжийшд.

ажилсаг хүмүүстэй хамт байхаар залхуу Рэйа би бээр дагаад ажилсаг болохгүй ч ядаж юмыг ингэчүүл, тэгчүүл гэж боддог болдын бн. тагтан дээр баахан өөх байгаад л байсын. бид нар өөх иддэггүй ч юмуу, яаж ийгээд өөхнүүд ялгарчихдын. тэгж байгаад нэг харахаар байхгүй болчихсон байна. бодул гэр хороололд байдаг ахынд өгдөг ч юмуу нэг тийшээ зохицуулагдаад л байдаг юм. манай эмээ ах эд нар бол үнэн аж ахуйч. янз бүрийн юм хийгээд байдаг юм.
тэгээд эгч нэг өдөр бодлоо л до. залхууралгүй энэ өөхнүүдийг машиндаад хайлуулаад тос болгоод зарчихвал /манай хажуугийн дэлгүүр худалдаж авдаг гэж сонссон байсын/ ядаж таксинд өгий гэж бодку юу. тэрийгээ нилээн олон сарын дараа хэрэгжүүлээд хагас сайнд байсан бүх өөхийг хайлуулж тос гаргаваа. санаснаас их үнэр танар болдоггүй, бас бохир ч ажил биш байнаа. зөндөө ч тос гарсан. гэхдээ заръя гэхэд их биш болохоор нь бид 2 яриад, гамбир ч юмуу тиймэрхүү юм хийе гэж төлөвлөөд хийж эхэлснээ замын дундаас аарцтай боов, ороомгон боорцог гэх мэт янз бүрийн юм хийгээд тавьчихсан.
тэгсэн чинь орой ээж аав 2 биднийг бага байхад ийм л юм идэж өссөн, гоё болж гээд баахан магтлаа шд.

ийм тос хүнд удаан шингэдэг муу гэдэг ч гэсэн хааяадаа зүгээр байх гэж бодсон. тэгээд ч хаанах нь мэдэгдэхгүй ургамлын тос, гарал үүсэл нь мэдэгдэж байгаа малын тос 2 ялгаа бараг байхгүй л юм байлээ.

өөр ч бүтээсэн юм алга доо.